Ээжийн захидал.
Хичээлдээ тааруухан сэтгэлийн тэнхээ сул дорой хүүхэдтэй нэгэн ээж байжээ. Ээж нь ямагт хүүхэддээ амжилт гаргаж чадна гэсэн итгэлийг төрүүлдэг байлаа. Хүү нь ч гэсэн ээжинхээ итгэлийг алдахгүйн тулд хичээдэг байв. Хүүгээ дайнд явахын өмнө ээж нь хүү дээрээ олон хүмүүсийн юу гэхийг тоохгүйгээр "Миний хүү дайнд намгийн шилдэг нисгэгч болно" гэж чангаар хэлжээ. Гурван жил хагасын турш үргэлжилсэн дайнд хүү нь эрэлхэгээр тулалджээ. Түүнд хүч зориг өгч байсан зүйл бол түүний ээжийн тасралтгүй илгээдэг байсан захидлууд байлаа. "Миний бахархал болсон хүү минь" гэж эхэлсэн ээжийнх нь захидлууд цаг өнгөрөх тусам агуулга нь багасч хурдан таталган бичсэн юм шиг харагдах болсон тул эрүүл байна гэж бичдэг ээжийнхээ үгэнд хүү нь эргэлздэг байлаа. Дайн дуусахын үед нэгэн захидал хүлээн авлаа. Захидалд "Хайрт хүү минь одоо баттай зогс Хүчирхэг бол" Энэ богинохон захидал яагаад ч юм хүүгийн сэтгэлд хоногшин үлджээ. Дайн ч дуусч хүү Францын элчин сайдын газар ажиллахаар томилогдов. Хүү энэ баярт мэдээг юуны өмнө ээждээ дуулгахаар очсон боловч ээж нь аль хэдийн нас барсан байлаа. 
"Ээжийн захидал." цааш унших »
Шүлэг 1

Дүр төрх чинь Display
Дуу хоолой чинь Ringtone
Зүүдлээд сэрэхэд New msg
Зүрхний минь Pin Code 247
Одооноос эхлээд шүлэг бас оруулхаар боллоо.

Сургамж өгөх дурсамж.
Нэг багш "Хичээлд хэрэгтэй гэж боддог нэгэн аргыг хэргэлдэг байсан юм. Хичээлээ тайлбарлахдаа сурагчдын анхаарлыг байнга төвлөрүүлэхийг тулд хэн нэгнийг гэнэт босгон асуудаг байв. Мэдэж байгаа тохиолдолд нэмэх, мэдэхгүй байгаа тохиолдолд хасах өгдөг байлаа. Улирлын сүүлд нэмэх хасахууд нь нийлээд дүн болдог байв. Асуугдсан хүүхэд хэрэв мэдэхгүй байгаа тохиолдолд асуултыг дуудалганд оруулж байгаа юм шиг "Хэн хариулах вэ?" гэж асуугаад зарим хүүхдүүдийг өрсөлдүүлэх гэж "зөв хариулсанд нь хоёр нэмэх өгнө" гэдэг байлаа. Мэдээж мэдэхгүй нь хасахаа авна. 
Нэг өдөр сурлага сайтай гэж боддог байсан сурагчаасаа "Яагаад чи гэрээ өргөхгүй байна? Зөв хариулж хоёр нэмэх авахыг хүсэхгүй байна уу?" гэхэд "Үгүй ээ, би хүсэхгүй байна" гэж хариуллаа. "Яагаад?" гэж асуухад "Яагаад гэвэл мэдэхгүй бол хасах авна шүү дээ" гэлээ. Энэхүү хариулт намайг буруу арга хэргэлдэгийг минь мэдүүлж өгсөн юм. Хамгийн сайн сурагч хүртэл буруу хариултаас айдаг юм байна. "Тэгвэл чи багш байсан бол яах вэ?" гэж би асуулаа. Энэ асуултыг хүлээж байгаагүй нь мэдээж, жаахан бодолхийлснээ: "Хэрэв би багш байсан бол, мэддэгт нэмэх өгнө, гэхдээ мэдэхгүйд хасан өгөхгүй" гэж. 
Бусад хүүхдүүд рүү
"Сургамж өгөх дурсамж." цааш унших »
Тэвдэж явахад тэвнээр тусла
Эрт урьд цагт нэгэн залуу хоол хүнсээ дуусч, идэх хоолгүй болоод хөрш зэргэлдээ баяныхаасаа үр тариа гуйхаар очижээ. 
-Жаахан үр тариа зээлээч гэж гуйхад баян инээгээд:
-Зээлэлгүй яахав. Ургацаа хураачихаад 50 уутыг зээлье гэжээ.
50 уут гэдэг бол хэдэн жилийн туршид хүнс хийхэд хүрэлцээд зогсохгүй бүр илүү гарах хэмжээний зүйл байв.
Гэтэл залуу яг өнөөдрийн хоол залгуулах үр тариа хэрэгтэй байсан тул уур нь хүрч "Нэгэн хүн явж байтал зам дээр загас хэвтэж байжээ. Бараг амьсгалж ч чадахгүй шахам загас тэр хүнд:
-Надад хулууны саваар нэг ус өгөөч 
"Тэвдэж явахад тэвнээр тусла" цааш унших »
Талхчин
Эрт урьдын цагт нэгэн хятад талхчин амьдарч байжээ. Тэр талх барьж тосгоны хүмүүст зардаг байсан ба нэгэн ядуу тариачин талхчинд тос өгөөд оронд нь талх авдаг байв. Нэг өдөр талхчин тариачны өгсөн тосыг хартал тогтоосон хэмжээндээ хүрээгүй юм шиг харагдаж байжээ. Тэгээд дараагийн өдөрүүдэд ирсэн тосыг хэмжиж үзвэл бас л хэмжээндээ хүрэхгүй байв.
Талхчин уурлаж тос өгдөг тариачинг тосоо нөхөн төлөхийг шаардаж шүүхэд мэдүүлжээ. Шүүгч тариачнаас учрыг нь сонсоод гайхжээ. Тос өгдөг ядуу тариачны гэрт жин байхгүй учраас тосоо нэг ширхэг талхны жинтэй харьцуулан хуваадаг байжээ.
Харин нөгөө талхчин ашиг олохын тулд нэг ширхэг талхныхаа
"Талхчин" цааш унших »
Цаасан хог
Нэгэн компани шинэ ажилтан сонгон шалгаруулах ярилцалагын шалгалт авч байлаа. Шалгалтын үеэр хаалганы хажууд зориуд цаасны хог хаяжээ. Тэгээд ажилд орохоор ирсэн хүмүүсийг нэг нэгээр нь дуудан оруулж ярилцав. Ихэнх хүмүүс цаасан хогийг анзааралгүй орж байлаа. Харин өөрийн эрхгүй цаасан хогийг аваад хогийн саванд авч хийсэн хүмүүс шалгалтанд бүгд тэнцлээ. 
Энэ компани нь амьдарлын наад захын
"Цаасан хог" цааш унших »
Мотоциклын осол
Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоциколтой давхиж байлаа. Тэд асар хурдтай буюу 180км-цагийн хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.
Бүсгүй: Хурдаа байгасгаач, гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ. Харин ч зугаатай байгаа юм биш үү.
Бүсгүй: Гуйж байна, хурдаа багасгаач дээ.
Залуу: Тэгвэл надад хайртай гэж хэлээч дээ. 
"Мотоциклын осол" цааш унших »
Миний хайрт......
Түүнтэй анх танилцсан үе...10 жилийн сургуулийн сурагч дөнгөж 14-хөн настай байсан. Харин түүний насыг бүү асуу. Мэдсээр байж өөрийгөө юунд унагаснаа би сүүлд ойлгосон юм. Бидний энэ хамтын амьдралд бүгд л намайг дэндүү балчир байна гэцгээж байсан боловч ийм харьцаанд нас чухал биш гэж боддог байлаа. Анхандаа уг нууцаа дотны найзууддаа л дэлгэнэ. Зөвхөн түүнтэй л сэтгэлээсээ баясдаг байлаа. Яасан ч тэнэг байсан юм бэ дээ. Гэрийнхнээсээ тас нуулаа. Эхэндээ хүнгүй газар цөөхөн уулздаг байснаа сүүлдээ байнга цуг байдаг боллоо. Тиймээ, би түүнд хайртай байлаа. Гэсэн ч "үгүй ямар бариад хүлчихсэн биш дээ, хүссэн үедээ түүнийг хаяна" хэмээн боддог байлаа. Гэрийнхнээсээ тэр тусмаа ээжээсээ их айдаг байсан боловч, нэг удаа түүнтэй орондоо хамт байж байгаад баригдсан юм. Ээж маань ууралсан ч үгүй, загнасан ч үгүй. Харин баахан сургааль айлдав. Түүнтэй байхыг минь бүү хориглооч хэмээн ээжээсээ уйлан байж гуйлаа. Хэдэн жилийн дараа бид бие биедээ чухамдаа би түүнд хэт их татагдсан байж билээ. Харин би түүнд үнэхээр сонин биш байсан юм. Би түүнд бүхнээ зориулдаг байлаа. Тэрбээр надад зөвхөн хуурамч аз жаргал өгдөг байв.
"Миний хайрт......" цааш унших »
Сайн байцгаана уу?

Сайн байцгаана уу? Би энэ блогоо нээгээд яг 3 минут болж байна. өнөөдрөөс эхлэн та бүхэн миний блогоос үлгэр, өгүүллэг, зохиол, аймшиг, инээдмийн гэх мэт маш олон төрлийн зохиолуудыг олж уншиж чадна гэдэгт би итгэж байна. Та бүхэн миний энэ өдрийн минь тэмдэглэл болсон блогоор байнга зочилж байгаарай. Хүндэтгэсэн: Админ Энхүүш

(Нийт: 9)

Theme х?рвvvлсэн Цолмон